• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Залуу манлайлагчдыг бэлтгэх 5 зөвлөмж

2019-08-27
Залуу манлайлагчдыг бэлтгэх 5 зөвлөмж

1.Хувийн ур чадварыг нь хөгжүүлэхэд тусал

 Ажлын байран дээр нийтлэг ажиглагддаг зүйлсийн нэг бол залуу ажиллагсад хувийн ур чадвараас (soft skills) илүү техникийн ур чадвараар (hard skills) илүү байдаг. Хэрвээ тэднийг нөлөө бүхий удирдагч болгохыг хүсвэл дан ганц техникийн ур чадвар бус харилцааны чадвар, зөрчилдөөн маргааныг оновчтой шийдвэрлэх аргад сургах хэрэгтэй.

2.Санал сэтгэгдлээ харилцан чөлөөтэй илэрхийл

Залуу үеийнхэн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж чадах ажиллах орчныг хүсдэг. Тэд хийж байгаа ажлынх нь үүрэг даалгавар болон ажлын үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлт зэрэг нь яг цав тодорхой байхад дуртай байдаг. Иймээс тэдэнтэй чөлөөтэй ярилцах, эсвэл өсөж дэвших боломжийг чөлөөтэй олгох нь тохиромжтой.

3.Өөрчлөлтөд бэлтгэ

Орчин үеийн ажлын байранд өөрчлөлт гэдэг бол зайлшгүй байнгын тохиолдох зүйл. Өөрчлөлт аль ч шатанд төрөл бүрээр илэрдэг. Танай байгууллага шинэ технологийн хөтөлбөр нэвтрүүлэх эсвэл бодлого төлөвлөлтдөө эрс өөрчлөлт хийх зэрэг ямар ч нөхцөлд залуу удирдагчдыг өөрчлөлт шинэчлэлтийг хүлээн авах, үүнд дасан зохицоход бэлтгэх хэрэгтэй.

4.Илэн далангүй нээлттэй, амьд харилцааг чухалчил

Залуу ажилчид ажил дээрээ удирдлага, хамтран ажиллагчтайгаа нээлттэй харилцаатай байх дуртай. Тэд шийдвэр гаргахад дуу хоолойгоо хүргэж, нөлөөлөл үзүүлэхийг хүсдэг. Иймээс залуу ажилчидтайгаа нээлттэй, нягт харилцааг тогтоох замаар тэднийг хөгжүүлж болно.

5.Технологийг ашигла

Ирээдүйн удирдагчид интернет орчин, дэвшилтэт шинэлэг технологийн хөгжлийн эрин үед өсөж бий болж байна. Тиймээс тэдний байнгын хэрэглээ болсон технологиор дамжуулж харилц. Жишээ нь: Цахим орчин, утасны төрөл бүрийн аппликейшн, программаар дамжуулан суралцуул, орчин үеийн залуус уламжлалт аргаас илүү онлайнаар суралцахыг эрхэмлэх болсон цаг. 

Эх сурвалж: www.biznetwork.mn