• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ТАЙЛАНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2019-07-02
ТАЙЛАНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Тус албаны 2019 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн хурал, сахилга хариуцлагын зөвлөгөөн өнөөдөр /2019.07.02/ Мөрдөн байцаах албаны хурлын танхимд зохион байгуулагдлаа.

Хөтөлбөрийн дагуу тус албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт “Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2019 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, анхаарах асуудал”, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Пандиймаа “Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны алба хаагчдын сахилга, хариуцлагын байдал анхаарах асуудал” сэдвээр илтгэл тавьж, энэ оны эхний хагас жилд хийж гүйцэтгэсэн ажил, сахилга хариуцлагаа дүгнэн, сүүлийн хагас жилд хэрэгжүүлэх болон эрчимжүүлэх ажлын талаар хэлэлцлээ.

Хуралд тус албаны харьяа нэгжүүд болон Нийслэлийн цагдаагийн газрын Шуурхай удирдлагын хэлтэс, Замын цагдаагийн газрын жижүүрийн Шуурхай удирдлагын хэлтэс, Төмөр зам, Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн газар, хэлтэс, дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн 157 алба хаагчид хамрагдав.