• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Apple компани iPhone задлагч роботоо анх удаа гадны мэргэжилтнүүдэд танилцуулжээ

2019-05-09
Apple компани iPhone задлагч роботоо анх удаа гадны мэргэжилтнүүдэд танилцуулжээ

    АНУ-ын Техас мужийн Остин хотод Apple компанийн нэгэн нууц лаборатори байдаг. Тус лабораторид зохион бүтээсэн Daisy нэртэй 10 метр урт бие, таван гартай робот нь 2012 оноос хойш үйлдвэрлэгдсэн нийт 15 загварын iPhone-ийг ширхэгчлэн задлах чадалтай юм. Цагт 200 ширхэгийг задлах хурдтайгаар Daisy нь iPhone-ий дэлгэц, батарей, эрэг боолт, мэдрэгчүүд, хавтан зэрэг эд ангийг нэг бүрчлэн салгадаг байна.

      Өнгөрсөн онд Apple анх удаа энэхүү лабораторийнхаа тухай видео материал, хэвлэлийн мэдээ тарааж олон нийтэд танилцуулж байжээ. Тэгвэл энэ оны 4 дүгээр сард анх удаа эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүдийг урьж, Daisy робот хэрхэн ажилладаг, түүнийг хэрхэн зохион бүтээснээ харуулсан байна. Apple компанийн зорилго нь электрон хаягдлыг дахин боловсруулах арга техникээ бусадтай хуваалцаж, байгаль дэлхийгээ хог хаягдлаас аврах юм байна.

    “Манайх бүх бүтээгдэхүүнээ дахин боловсруулсан материалаар үйлдвэрлэдэг болох том бөгөөд хэцүү зорилготой ажиллаж байгаа. Энэ зорилгыг биелүүлэхэд асар их инноваци шаардагддаг” гэж Apple компанийн байгаль орчин, нийгмийн бодлого хариуцсан дэд ерөнхийлөгч Лиза Жэксон тайлбарлажээ.

    НҮБ-ын тайланд өгүүлснээр манай дэлхий 2016 онд 44.7 сая тонн электрон хог хаягдал бий болгосон нь 2.1 сая ширхэг Эрх чөлөөний хөшөөтэй тэнцэх хэмжээтэй байсан гэнэ. Үүнээс ердөө 20 хувь нь дахин боловсруулагддаг байна.

 

Эх сурвалж: itpark.mn