АХМАД АЖИЛТНУУД “ХУУЛЬ ЗҮЙН АЛБАНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ХҮНДЭТ ТЭМДГЭЭР ШАГНАГДЛАА.
Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа үр бүтээл, идэвхи зүтгэлтэй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ажилтнуудыг “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнасныг гардуулан өгөх хүндэтгэлийн арга хэмжээ /2019.12.18/ зохион байгуулагдав.
Тус албанаас өндөр насны тэтгэвэрт гарсан цагдаагийн бэлтгэл хурандаа О.Амарбат, бэлтгэл дэд хурандаа Н.Оюундалай, бэлтгэл хошууч Ч.Гантөмөр, бэлтгэл ахлах ахлагч Р.Жанхаабуу нарын алба хаагчид шагнагдсныг албаны дарга, зөвлөлийн гишүүд гардуулан өгч, эрүүл энх, аз жаргал, амьдралын хамгийн сайн сайхныг хүсэн ерөөлөө.