ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” БОЛЛОО
Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/746 дугаар захирамжийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын үйл ажиллагааг сурталчлах “Нээлттэй хаалганы нэг сар” өдөрлөг өнөөдөр /2021.10.08/ Сүхбаатарын талбайд боллоо. Энэхүү өдөрлөгт Нийслэл дэх Цагдаагийн газар хэлтсүүд болон Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа хэлтсүүд оролцож үйл ажиллагаагаа танилцуулан, хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгөөр Цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааны талаар иргэд, олон нийтээс гаргасан санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авах, Шинээр батлагдсан хууль тогтоомж, журмын талаар иргэд, олон нийтэд мэдээлэл, зөвлөгөө өгч ажилласан юм.
Мөн гэмт хэрэг, зөрчлийн талаар иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авч, зөвлөгөө өгч, газар дээр нь шийдвэрлэн ажиллаж, цагдаагийн байгууллагад ажиллах хүсэл, сонирхолтой иргэдэд цагдаагийн албанд анх ороход тавигдах шаардлага, шалгуур, үзүүлэлтийн талаар зөвлөгөө, мэдээллийг өгсөн юм.
Эх сурвалж:https://police.gov.mn/