Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид Цагдаагийн байгууллаас олгох лавлагаа
Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид Цагдаагийн байгууллаас олгох лавлагаа
- Иргэний ял эдэлж байгаа эсэх буюу “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх” тухай лавлагаа:
-Засаг даргын тамгын газрын дэргэдэх төрийн үйлчилгээний нэг цэг, төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбарууд болон төрийн нэгдсэн www.e-mongolia.mn системээс авах эсхүл Цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгж /Баянзүрх дүүгийн 2 дугаар хороо “Цагдаагийн хотхон” Цагдаагийн төв архивын байр Лавлагааны сан/-ээс авах боломжтой.
/Лавлагааны сангийн 70191060, 70191089 дугаар утсаар лавлах/
2. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа:
Лавлагаа авах талаарх хүсэлтийг тухайн нэр дэвшиж байгаа сонгуулийн тойрог болон өөрийн оршин суугаа газрынхаа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад бичгээр гаргаж, албан бичгээр лавлагааг авна.
/Лавлагаа нь ажлын 2 өдөрт гарах бөгөөд ЦЕГ-ын Лавлагааны сангийн 70191060, 70191089 дугаар утсаар лавлана уу./
---ооОоо---