“БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ БА АЖЛЫН БАЙРНЫ ЗӨӨЛӨН УР ЧАДВАР” СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны удирдах албан тушаалтны ур чадварыг нэмэгдүүлж, чадавхжуулах зорилгоор “Байгууллагын соёл ба ажлын байрны зөөлөн ур чадвар” 4 багц сургалтыг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “Хөгжлийн тэгш санаачилга, байгууллагын сургалтын төв”-ийн багш Л.Оюунгэрэлтэй хамтран зохион байгууллаа.
Сургалтад тус албаны дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дарга, цагдаагийн хурандаа П.Энхбаяр нарын 20 удирдах албан тушаалтан хамрагдаж, байгууллагын соёлын зөв ойлголт, хандлагыг төлөвшүүлэх, үнэлэх, цаашид сайжруулах сэдэл, чиг баримжааг олгох, “Soft skill” буюу удирдлагын зөөлөн арга барил, түүнийг хэрэгжүүлж ажилласнаар гарах үр дүн, ач холбогдол, зэрэг сэдвүүдээр мэдлэг, оюунаа тэлж, менежментийн ухааны шинэлэг арга барилд суралцахад чиглэгдсэн үр дүнтэй сургалт боллоо.
---ооОоо---