• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

МЭДЭЭЛЭЛ, ДҮН ШИНЖИЛГЭЭ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН АЛБАНЫ 2023 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ГАР БӨМБӨГ”-ИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-11-06
МЭДЭЭЛЭЛ, ДҮН ШИНЖИЛГЭЭ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН АЛБАНЫ 2023 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ГАР БӨМБӨГ”-ИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2023 оны “Гар бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газрын Аврагч биеийн тамир, техник спортын хорооны спорт зааланд зохион байгууллаа.

          Тэмцээнд тус албаны эрэгтэй 8, эмэгтэй 6 багийн 112 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.  

          Тэмцээний онцлох амжилтаас дурдвал:

          Эрэгтэй багийн төрөлд:

          “Гутгаар байр” Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /101,105/-ийн баг,

          “Дэд байр” Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Холбооны хэлтсийн баг,

          “Тэргүүн байр” Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Техник ашиглалтын хэлтсийн баг,

          Эмэгтэй багийн төрөлд:

          “Гутгаар байр” Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Захиргааны удирдлагын хэлтсийн баг,

          “Дэд байр” Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Захиргааны удирдлагын хэлтсийн баг,

          “Тэргүүн байр” Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /103/-ийн баг,

          “Шилдэг эмэгтэй тоглогч”-оор Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /103/-ийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч М.Пүрэвдулам,

          “Шилдэг эрэгтэй тоглогч”-оор Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Техник ашиглалтын хэлтсийн сүлжээний ашиглалт хариуцсан инженер, цагдаагийн хошууч С.Батцэнгэл нар шалгарч цом, өргөмжлөлөөр шагнагдсан.

          Тэмцээнд оролцсон нийт баг, тамирчдад спортын өндөр амжилт хүсье.