• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Ахмад ажилтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

2023-09-30
Ахмад ажилтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

“Олон Улсын Ахмадын баяр”-ын өдрийг тохиолдуулан Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар болон даргын зөвлөлийн гишүүд ахмад ажилтнуудаа өнөөдөр /2023.09.30/ хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд хүрэлцэн ирж баяр хүргэн, залуу насны дурсамжаасаа хуваалцахын зэрэгцээ цагдаагийн байгууллагаас ахмад ажилтнуудын эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр баримталж буй бодлого чиглэлийг танилцууллаа. 

Монголын Цагдаагийн байгууллагын “Уураг тархи” болсон албаны буурал ахмадууд минь эрүүл энх байж, урт удаан наслах болтугай!

---oo00oo--