• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“ЗАЛУУ ОФИЦЕР-БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛЪЯ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-06-13
“ЗАЛУУ ОФИЦЕР-БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛЪЯ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулах ”Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудын чуулган”-ыг угтах ажлын хүрээнд цагдаагийн байгууллагаас Шүүх шинжилгээний ерөнхий газартай хамтран “Залуу офицер- Байгаль орчноо хамгаалъя” арга хэмжээг өнөөдөр /2023.06.13/ зохион байгуулав.

Энэхүү арга хэмжээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Төрийн цэргийн командлал,  Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Дотоодын цэрэг зэрэг 11 байгууллагын 1000 алба хаагч оролцож, Баянзүрхийн товчооноос Зайсан хүртэл Туул голын эрэг дагуу 10км орчим газрын хог хаягдлыг цэвэрлэсэн юм.

Эх сурвалж: https://police.gov.mn/