“БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ӨӨР 1332 ШИРХЭГ СУУЛГАЦ СУУЛГАЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарлаж, энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон өрнүүлдэг уламжлалтай.
Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 98 алба хаагч 2023 оны 5 дугаар сарын 13-ны ѳдѳр Хан-уул дүүргийн Арцатын аманд байрлах “Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн-д нийт 1332 ширхэг суулгацыг суулгалаа.
Хүн бүр байгаль хамгаалагч!
---ооОоо---