ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН "ВОЛЕЙБОЛ"-ЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЭРЭГТЭЙ БАГ ТАМИРЧИД ДЭД БАЙРАНД ШАЛГАРЛАА
Хил хамгаалах байгууллагын түүхт 90 жилийн ойн нэрэмжит Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын дунд "Волейбол"-ын аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд Эрэгтэй 14 багийн 160 алба хаагч, эмэгтэй 10 багийн 120 алба хаагч нийт 24 багийн 280 тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс эрэгтэй багийн төрөлд:
Тэргүүн байранд Волейболын спортын мастер, ахмад Б.Мөнх-Од ахлагчтай Хил хамгаалах ерөнхий газрын “ХИЛЧИН” баг, Дэд байранд Волейболын спортын мастер, ахлах дэслэгч Д.Мөнх-Эрдэнэ ахлагчтай Цагдаагийн ерөнхий газрын “ХҮЧ” баг, Гуравдугаар байранд Волейболын спортын ОУХМ, ахлах ахлагч Э.Батхүү ахлагчтай Онцгой байдлын ерөнхий газрын “АВРАГЧ” баг
Эмэгтэй багийн төрөлд: Тэргүүн байранд Волейболын спортын дэд мастер, дэслэгч Б.Дөлгөөн ахлагчтай Хил хамгаалах ерөнхий газрын “ХИЛЧИН” баг, Дэд байранд Волейболын спортын мастер, ахмад Н.Наранзул ахлагчтай Онцгой байдлын ерөнхий газрын “АВРАГЧ” баг, Гуравдугаар байранд Волейболын спортын мастер, дэслэгч Д.Мэндбаяр ахлагчтай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “СҮЛД” баг
“ШИЛДЭГ ХАМГААЛАГЧ”-аар: “ХҮЧ багийн чөлөөт хамгаалагч, цагдаагийн ахлах ахлагч Э.Очир, “Аврагч” багийн чөлөөт хамгаалагч, дэслэгч Ө.Энхжаргал нар тус тус шалгарлаа.
Эх сурвалж: https://police.gov.mn/