• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ТАЙЛАНГИЙН ХУРАЛ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-04-05
ТАЙЛАНГИЙН ХУРАЛ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН  ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2023 оны нэгдүгээр улирлын тайлангийн хурал, сахилга хариуцлагын зөвлөгөөн өнөөдөр /2023.04.05/ Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын штабын байранд зохион байгуулагдлаа.

Тус хуралд албаны дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, зөвлөлийн гишүүд болон албаны бүтцийн нэгж, нутаг дэвсгэр хариуцсан Шуурхай удирдлагын хэлтэс, тасгийн 535  алба хаагч, 51 байршлаас хамрагдсан. 

Хурлаар энэ оны эхний нэгдүгээр улиралд тус албанаас хуулиар тогтоосон чиг үүргийн хүрээнд зохион байгуулсан ажил, арга хэмжээ болон цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд нэвтрүүлсэн шинэ техник технологи, программ хангамж, дүн шинжилгээ, судалгааны талаарх видео тайлан, сахилгын дүн мэдээтэй  танилцаж, алба хаагчдын санал, хүсэлтийг сонслоо.

Зөвлөгөөний төгсгөлд албаны даргаас хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, ажлын хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр нийт бие бүрэлдэхүүнд  үүрэг, ажлын чиглэл өглөө.

 

---ооОоо---