• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ БАГИЙН ХУРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-03-14
ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ БАГИЙН ХУРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэл хотод үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 78 хувийг залилах, хулгайлах, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд эзэлж байна.

Зонхилон үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдийг илрүүлэх, мөрдөн шалгах, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд анхаарч гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгахад төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтрах, иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлөлтийг ахиулах зэрэг олон талт ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Эх сурвалж: https://police.gov.mn/