• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГЫГ ДЭМЖИХ СИСТЕМ”-ИЙГ ХӨГЖҮҮЛЖ, ХОЛБОГДОХ БУСАД СИСТЕМТЭЙ УЯЛДУУЛАН НЭВТРҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВАХ “АЖЛЫН ХЭСЭГ”-ИЙН ГИШҮҮД УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-03-16
“ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГЫГ ДЭМЖИХ СИСТЕМ”-ИЙГ ХӨГЖҮҮЛЖ, ХОЛБОГДОХ БУСАД СИСТЕМТЭЙ УЯЛДУУЛАН НЭВТРҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВАХ “АЖЛЫН ХЭСЭГ”-ИЙН ГИШҮҮД УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 35 дугаар захирамжаар байгуулагдсан “Засгийн газрын хүний нөөцийн бодлогыг дэмжих систем”-ийг хөгжүүлж, холбогдох бусад системтэй уялдуулан нэвтрүүлэх арга хэмжээ авах “Ажлын хэсэг”-ийн гишүүдийг Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудаас хүлээн авч, уулзалт зохион байгууллаа.

Уулзалт өнөөдөр /2023.03.16/ Цагдаагийн ерөнхий газарт зохион байгуулагдав.

Энэхүү уулзалтад Цагдаагийн ерөнхий газрыг төлөөлж Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир, Дэд дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Л.Нямдаваа, Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээллийн технологи, холбооны төвийн дарга, цагдаагийн хурандаа Э.Идэрцог;

Ажлын хэсгийг төлөөлж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Засгийн газрын хүний нөөцийн газрын удирдлагын систем хөгжүүлэлтийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Алтангэрэл, мөн газрын Нөөцийн судалгаа, шинжилгээний газрын Засгийн газрын референт Д.Мөнх-Өнөр болон Мэдээллийн технологийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч, гүйцэтгэх багийн гишүүд оролцсон юм.

Ажлын хэсгийн уулзалтаар “Засгийн газрын хүний нөөцийн бодлогыг дэмжих систем”-ын хөгжүүлэх, нэвтрүүлэх хэрэгцээ, шаардлага, үр дүнгийн талаар, Цагдаагийн байгууллагаас уг системд холбох боломжтой мэдээллийн сан, эрх зүйн орчны талаар тус тус мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо.

Эх сурвалж: https://police.gov.mn/