НИЙСЛЭЛИЙН БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ, ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ГАЗАРЗҮЙ, ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН, АКАДЕМИЙН МАТЕМАТИК, ТООН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын дэвшүүлсэн зорилтын хүрээнд Улаанбаатар хотын иргэдийн Дэлхийн нийслэл хотуудын хөгжлийн индекстэй ижил түвшинд аюулгүй, таатай амьдрах орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд орон зайн дүн шинжилгээ болон системийн динамик загварыг хослуулан ашиглах, судалгаа, дүн шинжилгээний чиглэлээр хамтран ажиллах зорилгоор Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв, Шинжлэх Ухааны Академийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэн, мөн академийн Математик, Тоон технологийн хүрээлэнтэй хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа.