• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС, ТАСГИЙН ДАРГА НАРЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2022-12-01
ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС, ТАСГИЙН ДАРГА НАРЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны тушаалаар Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулж, Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албыг байгуулсан юм. Тус алба нь гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, дамжуулах, хуваарилах, зарлан мэдээлэх, шуурхай удирдлага зохицуулалтын чиг үүргийг хэрэгжүүлэх, статистик мэдээг нэгтгэн боловсруулах, шалтгаан нөхцөл, хүчин зүйлийг тодорхойлдог. Мөн цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийн хэрэгжилтэд судалгаа, дүн шинжилгээ хийж, техник, технологи, программ хангамжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, телехяналт болон шуудан харилцаа холбооны хэвийн ажиллагааг хангах, холбоо, мэдээллийн технологийн ашиглалт үйлчилгээг хариуцан хэрэгжүүлж байна.

Тус албанаас цагдаагийн төв байгууллагын харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Шуурхай удирдлагын хэлтэс, тасгийн дарга нарын ур чадварыг нэмэгдүүлэх, чадавхжуулах сургалтыг энэ оны 12 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд танхим болон цахимаар 22 байршлаас 60 удирдах албан тушаалтан хамрагдаж байна.

Сургалтыг нээж Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар хэлсэн үгэндээ “Бид нэг хамт олон болоод 4 дэх жилтэйгээ золгож байгаа энэ цаг мөчид удирдах алба хаагчдыг чадавхжуулах, мэргэшүүлэх сургалтыг анх удаа зохион байгуулж буйд таатай байна” гэдгийг онцоллоо. 

 

 

---ооОоо---