“БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ УЛС ТУНХАГЛАСАН”-Ы 98 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
“Бүгд Найрамдах Монгол Улс тунхагласан”-ы 98 жилийн ойг тохиолдуулан өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байгаа цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж алба хаагчдад шагнал, цол гардуулах арга хэмжээ өнөөдөр /2022.11.25/ албаны байранд зохион байгуулагдлаа.
Энэхүү тэмдэглэлт баярын өдрийг тохиолдуулан тус албанаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар 2, Хууль зүй, дотоод хэргийн салбарын шагналаар 2, Цагдаагийн ерөнхий газрын шагналаар 12, нийт 16 алба хаагч шагнагдлаа.
Мөн хугацааны цагдаагийн эрхэм дээд хурандаа цолоор 1, цагдаагийн дэд хурандаа цолоор 3, цагдаагийн хошууч цолоор 1, ахлагч бүрэлдхүүнээс 7 алба хаагч офицер бүрэлдэхүүнд шинээр орж, цагдаагийн дэслэгч, цол шагнагдан, мөрдсөө гардан авлаа.
Шагнагдсан алба хаагчдадаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье