МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРААС САНААЧЛАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ “БИДНИЙ БАХАРХАЛ” ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас өсвөр үе, хүүхэд залуучуудад тусгаар тогтнол, үндэсний өв нэгдэл, эрх чөлөө, эрх чөлөөний үнэ цэнийг ойлгуулах, эх орон, Монгол хүн болж төрснөөрөө бахархах, эх байгаль, түүх соёлоо хайрлан хамгаалах, эх оронч иргэнийг төлөвшүүлэх зорилгоор “Бидний бахархал” төслийг энэ оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 12 дугаар сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Төслийн нээлтийн үйл ажиллаагаа энэ оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн “Эрдмийн хөтөч” 58 дугаар цогцолбор сургууль, 11 дүгээр сарын 17-ны өдөр Монгол 3 дугаар сургуульд зохион байгуулагдаж, нээлтэд Цагдаа, дотоодын цэргийн ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд, ахмад ажилтан, бригадын генерал Т.Хүрэлбаатар, Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа В.Отгонбаяр, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Чинбат нар оролцлоо.
“Бидний бахархал” төслийн хүрээнд хошууч генерал Ч.Амарболд, бригадын генерал Т.Хүрэлбаатар нар “Эх орон, өв соёл, уламжлал, зан заншил, ахуй амьдрал” сэдвийн хүрээнд ярилцав.
Мөн энэ үеэр Тусгай ажиллагааны газрын үйл ажиллагааг танилцуулж, Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвөөс албаны нохойн тоглолт үзүүлж, “Сүлд” чуулгын уран бүтээлчид ая дууны мэндчилгээ өргөсөн юм.
Эх сурвалж: https://police.gov.mn/