ЦАГДААГИЙН АХЛАХ АХЛАГЧ, ОУХМ Ц.МӨНХЗУЛ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
Буудлага спортын 53 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-ноос 28-ны өдрүүдэд Египет улсын нийслэл Кайр хотод зохион байгуулагдаж байна. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 25 метрийн том калибрын гар бууны дасгалд Төв аймаг дахь цагдаагийн газрын Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч, ОУХМ Цогбадрахын Мөнхзул 585 оноогоор алтан медаль хүртэж, дэлхийн аварга боллоо.
Мөн тус тэмцээний сонгомол гар бууны 50 метрийн холимог төрөлд мөнгөн медаль хүртсэн юм.Тэмцээнд оролцож буй нийт баг, тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье.
Эх сурвалж: https://police.gov.mn/