• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

МЭДЭЭЛЭЛ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2022-10-17
МЭДЭЭЛЭЛ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа. 

Тус байгууллага яаралтай тусламжийн 101, 102, 103 утсанд минутад дунджаар 8-10, өдөрт 9000-10000, жилд 3 сая дуудлага хүлээн авдаг байна. Уулзалтын үеэр яаралтай тусламжийн нэгдсэн дугаар буюу 112-ыг ашиглалтад оруулах, гар утасны сүлжээгээр байршил тодорхойлох системийг нэвтрүүлэх, төвийн нөөц төвийг байгуулах зэрэг ойрын үеийн зорилтуудаа танилцуулсан юм. Мөн Цахим хөгжлийг дэмжих хуулиудын хэрэгжилтийн талаар ярилцлаа.

Үүрэн телефоны оператор компаниудтай хамтран утасны сүлжээгээр байршлыг шууд тодорхойлох системд холбогдох хэрэгтэй байгаа бөгөөд зардлын асуудлыг шийдвэрлэх, байгууллагын боловсон хүчний онцлог болох мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн алба хаагчдыг тогтвортой ажиллах боломж нөхцлөөр хангах, тоног төхөөрөмжийн шинэчлэл, засвар үйлчилгээний зардлыг шийдвэрлэх зэрэг тодорхой хэдэн тулгамдсан асуудлаар санал солилцов.

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос нээлттэйгээр дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

 

Эх сурвалж: https://police.gov.mn/