• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ТАЙЛАНГИЙН ХУРАЛ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-10-11
ТАЙЛАНГИЙН ХУРАЛ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН  ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны энэ оны III улирлын тайлангийн хурал, сахилга хариуцлагын зөвлөгөөн өнөөдөр /2022.10.11/ Цагдаагийн ерөнхий газрын III байранд зохион байгуулав.

Тус хуралд албаны дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Тамир болон албаны бүтцийн нэгж, нутаг дэвсгэр хариуцсан Шуурхай удирдлагын хэлтэс, тасгийн 469 алба хаагч, 53 байршлаас хамрагдлаа.

Энэ оны эхний 9 сард тус албанаас хуулиар тогтоосон чиг үүргийн хүрээнд зохион байгуулсан ажил, арга хэмжээ болон цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд нэвтрүүлсэн шинэ техник технологи, програм хангамж, дүн шинжилгээ, судалгааны талаарх видео тайлантай танилцаж,  мэдээлэлтэй холбогдуулан алба хаагчдын санал, хүсэлтийг сонссон.

Зөвлөгөөний төгсгөлд албаны даргаас хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, ажлын хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр нийт бие бүрэлдэхүүнд  үүрэг, ажлын чиглэл өглөө.

 

---ооОоо---