• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

БУСДЫН 7 ТООНЫ БОД МАЛЫГ ОЛОН УДААГИЙН ҮЙЛДЛЭЭР ХУЛГАЙЛСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ ОЛЖ ТОГТООЛОО

2022-10-12
БУСДЫН 7 ТООНЫ БОД МАЛЫГ ОЛОН УДААГИЙН ҮЙЛДЛЭЭР ХУЛГАЙЛСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ ОЛЖ ТОГТООЛОО

Хэнтий аймаг дахь цагдаагийн газраас “Илрүүлэлт-Оргодол 2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус аймгийн Батноров сумын харьяат Н, О, Б нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан Батноров, Баян-Овоо сумдын нутгаас 2019 оны 11 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сар хүртлэх хугацаанд бусдын 7 тооны бод малыг 7 удаагийн үйлдлээр хулгайлж, бусдад 7.0 сая төгрөгийн хохирол учруулсан хэргийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Дээрх этгээдүүд нь ихэвчлэн бусдын бэлчээрт байгаа мал, түүний ойр орчимд байгаа хашаа, саравчны байршлыг өдрийн цагаар судлан, шөнийн цагаар тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж, эзгүй зэлүүд газарт аваачин нядалсан болох нь урьдчилсан байдлаар  тогтоогдож байна.

Арга хэмжээний хүрээнд энэ сарын 04-ний өдөр: Эрэн сурвалжлалтын чиглэлээр оршин суугаа газраасаа алга болсон 9 хүн, Оргодол этгээд 8, гэмт хэрэгт сэрдэгдсэн 22, тээврийн хэрэгсэл 2, Хэн болох нь тогтоогдохгүй цогцос 1, Шүүхээс даалгасан хүн 62, Алдагдсан мал 6, эд зүйл 27-г олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааны явцад илрүүлсэн 47 хэрэг үүнээс хүнийг алах 1, хүчиндэх 1, хулгайлах 5, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 1, дээрэмдэх 2, залилах 19, бусад 19 гэмт хэргийг тус тус илрүүллээ.

Эх сурвалж: https://police.gov.mn/