• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

МӨРДӨН ШАЛГАХ ГАЗРЫН НЭРЭМЖИТ “ХӨЛ БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2022-08-30
МӨРДӨН ШАЛГАХ ГАЗРЫН НЭРЭМЖИТ “ХӨЛ БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Нийтийн биеийн тамир, спортыг сурталчлах, алба хаагчдын бие бялдрын бэлтгэлийг хангуулах, хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, алба хаагчдыг тэмцээн, уралдаанд идэвхтэй оролцуулах зорилгоор Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын нэрэмжит “Хөл бөмбөг”-ийн тэмцээн зохион байгуулагдаж байна.

Энэхүү тэмцээн нь өнөөдөр /2022.08.30/ Чингэлтэй дүүргийн “Хайрхан хөгжил”-ийн төвд зохион байгуулагдаж, тэмцээнд Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын долоон багийн 105 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа юм.   

Тэмцээний нээлтийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Төгс нээж, тэмцээнд оролцож буй баг, тамирчдад спортын амжилт хүслээ.

Эх сурвалж: https://police.gov.mn/