• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“ДЭЛХИЙН ЦАГДАА-ГАЛЫН ТОГЛОЛТ 2022” ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД МОНГОЛЫН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ НИЙТ 29 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2022-08-06
“ДЭЛХИЙН ЦАГДАА-ГАЛЫН ТОГЛОЛТ 2022” ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД МОНГОЛЫН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ НИЙТ 29 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

"Дэлхийн цагдаа-Галын тоглолт 2022” Олон Улсын тэмцээн Нидерланд Улсын Роттердам хотноо энэ оны 07 дугаар сарын 22-30-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 5 тивийн 70 гаруй орны 10 мянга гаруй тамирчин цагдаа нар спортын 63 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Тус тэмцээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар 18 алба хаагч Монгол Улсын Цагдаагийн байгууллагыг төлөөлөн спортын 9 төрлөөр өрсөлдөж алтан медаль 12, мөнгөн медаль 9, хүрэл медаль 8 буюу нийт 29 медаль хүртэж, баг тамирчид өнөөдөр /2022.08.06/ эх орондоо ирлээ.

Цагдаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд  Монголын цагдаагийн байгууллагын нэрийг өндөрт өргөсөн баг тамирчдадаа спортын амжилт хүсье.

 

Эх сурвалж: https://police.gov.mn/