ШИНЭ ТОМИЛОГДСОН АЛБА ХААГЧДАА ХҮЛЭЭН АВЛАА
Дотоод хэргийн их сургуулийг төгсөж, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар албаны харьяа нэгжүүдэд томилогдсон 5 алба хаагчийг Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Зөвлөлийн гишүүд /2021.06.22/ хүлээн авч албаны болон харьяа зохион байгуулалтын нэгжийн чиг үүрэг, онцлогийг танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа.
Төгсөгчид Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь, Төв, Увс аймаг дахь цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасагт жижүүрийн мөрдөгчөөр томилогдсон юм.