• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХ ИХ СУРГУУЛЬ, ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨЛТИЙН БАЯР, СОНСОГЧДОД ЦОЛ ОЛГОХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

2022-06-18
ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХ ИХ СУРГУУЛЬ, ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨЛТИЙН БАЯР, СОНСОГЧДОД ЦОЛ ОЛГОХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

Дотоод хэргийн их сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилд цагдаа, дотоодын цэрэг, хил, шүүхийн шийдвэр, онцгой байдлын байгууллагын төгсөгчдөд диплом, энгэрийн тэмдэг, цол олгох ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр /2022.06.18/ “Сүхбаатарын талбай”-д боллоо.

Энэхүү ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Чингис, Дотоод хэргийн их сургуулийн захирал, цагдаагийн хурандаа П.Батбаатар болон хүндэт зочин төлөөлөгч, сонсогч, суралцагч, эцэг эхчүүд хүрэлцэн ирсэн юм.

2021-2022 оны хичээлийн жилд Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийг Цагдаагийн ажил эрх зүй, Дотоодын цэрэг-Аюулгүй байдал, Цагдаагийн ажил эрх зүй /эчнээ/ төрөл мэргэжлээр 240 сонсогч төгсөв. Төгсөгчид улс орныхоо аюулгүй байдлыг хангах, ард иргэдийн амар тайван амьдралыг хамгаалах үүрэг бүхий тусгай албанд эх орныхоо дөрвөн зүг найман зовхист томилогдон ажиллахад бэлэн боллоо.

Эрдмийн их өргөөний алтан босгыг алхан орж, үе тэнгийн залуустай мөр зэрэгцэн жагсаж, номын ширээнд тохой залган сууж, аюулгүй байдлын эрдэм ухаанд шимтэн суралцсан эрхэм төгсөгч та бүхэндээ  хүсэл мөрөөдлөө биелүүлж, сургуулиа амжилттай төгссөнд баяр хүргэе!

Эх сурвалж: https://police.gov.mn/