• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

МОНГОЛ УЛС ДАХЬ НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХҮН АМЫН САНГИЙН ТЭРГҮҮН ДР.ХАЛИД ШАРИФИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2022-06-15
МОНГОЛ УЛС ДАХЬ НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХҮН АМЫН САНГИЙН ТЭРГҮҮН ДР.ХАЛИД ШАРИФИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн тэргүүнээр томилогдсон Др.Халид Шарифиг өнөөдөр /2022.06.15/ Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан нар хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр цагдаагийн байгууллагаас "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх" төслийг амжилттай хэрэгжүүлсэн тухай болон үр нөлөө, ач холбогдлын талаар ярилцлаа.

Мөн Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн ажиллах тухай санал солилцлоо.  

 

Эх сурвалж: https://police.gov.mn/