• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ЭНХИЙГ САХИУЛАГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

2022-05-27
ЭНХИЙГ САХИУЛАГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

Монгол цэрэг энхийг сахиулах үйлсэд оролцож эхэлсний 20 жилийн ой болон “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийг тохиолдуулан “Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн алдрыг сурталчлах өдөрлөг”-ийг өнөөдөр /2022.05.27/ Соёлын төв өргөөнд зохион байгууллаа.  Тус өдөрлөгт төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 400 гаруй эмэгтэй алба хаагч оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх  төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа эмэгтэй энхийг сахиулагч нарт баяр хүргэж, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд  хувь нэмэр оруулсан энхийг сахиулагчдад дурсгалын зүйл гардууллаа.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын  алба хаагчдаас НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд 2006 оноос эхлэн үүрэг гүйцэтгэж 10 ээлжид давхардсан тоогоор нийт 430 гаруй алба хаагч оролцсон байна.

Харин цагдаагийн байгууллагаас Нэгдсэн Үндэсний байгууллагын цагдаагаар 2016 оноос бие даан оролцож эхэлсэн юм.

Цаашид Монгол Улсын Цагдаагийн байгууллагаас НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагааны Цагдаагийн албанд Цагдаагийн зөвлөх (Police Advisor), Цагдаагийн баг (Formed Police Unit), Цагдаагийн мэргэжилтнүүдийн баг (Specialized Police Team) чиглэлээр өргөн бүрэлдэхүүнтэй оролцох зорилт тавин ажиллаж байна.

Энхийг сахиулах ажиллагаанд оролцож, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд  хувь нэмэр оруулсан энхийг сахиулагч нартаа “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийн мэнд хүргэе.

Эх сурвалж: https://police.gov.mn/