• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“НУТГИЙН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГА БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА” ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-05-06
“НУТГИЙН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГА БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА” ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Төв аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэстэй хамтран “Нутгийн удирдлагын байгууллага болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр /2022.05.06/ зохион байгууллаа.

Уулзалтад Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч хошууч, генерал Ж.Болд болон  бусад төрийн байгууллагуудын удирдлагуудын удирдлагууд, Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар нар оролцлоо.

Зөвлөлдөх уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Эрх зүйн шинэтгэл”, “Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх нь”, “Шударга ёсыг бэхжүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжинэ” сэдвүүдээр илтгэл танилцуулсан бол Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар “Орон нутгийн хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, цаашдын зорилт” сэдвээр мэдээлэл хийлээ.

Үйл ажиллагааны үеэр салбарын алба хаагчдыг Хууль зүй дотоод хэргийн яам, ЦЕГ, ШШГЕГ, УБЕГ, ШШҮХ, АЕГ болон орон нутгийн удирдлагын шагналаар шагнаж, Төв аймаг дахь харьяа газар, хэлтсүүдийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор суудлын авто машин, шаардлагатай компьютер, тоног төхөөрөмж зэргийг хүлээлгэн өглөө.

Мөн Нутгийн удирдлагын байгууллагаас түрээсийн орон сууцны батламжийг 8, “Монгол гэр” олгох батламжийг 5 албан хаагчдад тус тус гардууллаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Төв аймаг дахь Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцаж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд алба хаагчидтай уулзалт зохион байгуулж, тулгамдаж буй асуудлын талаар алба хаагчдын санал, хүсэлтийг сонссон юм.

Эх сурвалж: https://police.gov.mn/