АЛБАНЫ ЭНЭ ОНЫ I УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Тус албаны 2022 оны I улирлын тайлангийн хурал, сахилга, хариуцлагын зөвлөгөөнийг өнөөдөр /2022.04.06/ цахимаар зохион байгууллаа.
Хурлыг нээж Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Тамир үг хэлж, хөтөлбөрийн дагуу Захиргааны удирдлагын хэлтсийн Төлөвлөлт, зохион байгуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Д.Отгонбаатар “Албаны 2022 оны I улирлын үйл ажиллагааны тайлан” илтгэл тавив.
Мөн “Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны алба хаагчдын сахилга, ёс зүй, ажлын хариуцлагын талаарх” видео мэдээлэлтэй танилцлаа.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас энэ онд дэвшүүлсэн зорилт, Цагдаагийн ерөнхий газрын болон тус албаны гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажлын үр дүнг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний хэлэлцлээ.
Хуралд албаны харьяа 46 нэгжийн 379 алба хаагч, 52 байршлаас оролцлоо.
---ooOoo---