“ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Цагдаагийн ерөнхий газраас Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтран хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж буй мөрдөгч, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан “Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг 2022 оны 02 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтын нээлт энэ оны 02 дугаар сарын 16-ны өдөр болж, нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан, Мөрдөн байцаах албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Эрдэнэбилэг, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгч Стивен Кент нар оролцлоо.
Энэхүү сургалтад аймаг болон нийслэлийн 8 дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн болон хүүхдийн асуудал хариуцсан 60 гаруй алба хаагчид оролцож байгаа юм.
Сургалтыг хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр мэргэшсэн профессор, хууль эрх зүйн багш нар удирдан явуулж байна.
Эх сурвалж:https://police.gov.mn/