АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН "EDOC" ПРОГРАММ ХАНГАМЖИЙГ НЭВТРҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлтийн "EDOC" программ хангамжийг нэвтрүүлэх, хариуцсан ажилтнуудад программыг ашиглах мэдлэг дадлага олгох, ур чадварыг дээшлүүлэх сургалт энэ оны 01 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдаж байна. Сургалтад цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан 98 алба хаагч 89 байршлаас оролцож байгаа юм.
Дээрх сургалтыг зохион байгуулснаар цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журмын хэрэгжилт хангагдаж, төрийн архивт цаасан суурьтай болон цахим хэлбэрээр баримтын бүрдүүлэлт хийгдэх ач холбогдолтой юм.
Эх сурвалж:https://police.gov.mn/