• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД НИЙГЭМ БАЙГУУЛАХАД МОНГОЛ ЭРЧҮҮДИЙН ҮҮРЭГ ОРОЛЦОО” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа

2021-12-25
“ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД НИЙГЭМ БАЙГУУЛАХАД МОНГОЛ ЭРЧҮҮДИЙН ҮҮРЭГ ОРОЛЦОО” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа

Монгол цэргийн нэгдсэн холбооноос Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Дотоод хэргийн их сургуультай хамтран “ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД НИЙГЭМ БАЙГУУЛАХАД МОНГОЛ ЭРЧҮҮДИЙН ҮҮРЭГ ОРОЛЦОО” сэдэвт хэлэлцүүлэгийг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахмад, дунд, залуу үеийн 400 гаруй төлөөллийг оролцуулан зохион байгуулав.

Хэлэлцүүлгийн арга хэмжээнд Монгол цэргийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тогоо, Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат багш, доктор профессор Б.Галиндэв, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Ж.Цогтсугар, Ажлын албаны зөвлөх Д.Ганбаатар, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Эрүүл мэндийн яамны Нийтийн ЭМГ-ын Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг дэмжих хэлтсийн дарга Б.Алтантулга, Зэвсэгт хүчний жанжин штабын хэлтсийн дарга, хурандаа Х.Баньд, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ шуурхай удирдлагын албаны шинжилгээ, судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Д.Энхсайхан, Жендэрийн үндэсний хорооны эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг нар оролцож дараах сэдвүүдээр илтгэл тавьлаа.

-“Өнөөгийн Монгол эрчүүдэд тулгарч байгаа асуудал, шийдэл ” Философийн ухааны доктор (PhD), профессор Б.Галиндэв

– “Монгол эрчүүдийн эрүүл мэнд, наслалт” ЭМЯ-ны Нийтийн ЭМГ-ын Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг

– “Монгол эрчүүдийн хөдөлмөр эрхлэлт” ХНХЯ- ны Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг дэмжих хэлтсийн дарга Б.Алтантулга

– “Цэргийн насны залуучуудын эрүүл мэнд, боловсролын байдал” ЗХЖШ-ын Бодлого стратеги төлөвлөлтийн газрын хэлтсийн дарга, хурандаа Х.Баньд

– “Эрчүүдийн хөгжил, МЦНХ-оос баримтлаж байгаа бодлого” Цэргийн ухааны доктор (PhD), бэлтгэл хурандаа Л.Болдбаатар

– "Гэмт хэрэг, зөрчилд холбогдсон эрчүүдийн нийгмийн байдал" ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Дүн шинжилгээ, судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Д.Энхсайхан

– Архидан согтууралт ба аюулгүй байдал Аюулгүй байдлын ухааны доктор (PhD), Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Цогтсугар

Энэхүү хэлэлцүүлэг нь Монгол эрчүүдийн улс орныхоо батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, гамшгаас урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам, хууль ёсыг сахиулах, эдийн засаг, зах зээлийн бүтээн байгуулалтын үйл хэрэгт гар бие оролцох, хойч үеэ зөв төлөвшүүлэх, хүчирхийллээс ангид нийгэм байгуулах үйл хэрэгт эрчүүдийн, тэр дундаа мөртэстэй эрчүүдийн манлайллыг бий болгох, үүрэг оролцоог нь нэмэгдүүлэх, хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийг бууруулахад чиглэсэн чухал үр дүнтэй арга хэмжээ боллоо.

Эх сурвалж: Монгол цэргийн нэгдсэн холбоо