• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

"ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА” ҮНДЭСНИЙ IV ЧУУЛГАН БОЛЛОО

2021-12-11

Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийг 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү төслийн хүрээнд жил бүр зохион байгууллагддаг “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” үндэсний IV чуулган өнөөдөр /2021.12.10/ Дотоод хэргийн их сургуульд боллоо.  

Чуулганд Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл,  ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир болон аймаг, нийслэл, дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нар, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан цагдаагийн алба хаагчид, холбогдох бусад албаны хүмүүс зэрэг 250 гаруй төлөөлөгч  оролцсон юм. 

Энэхүү чуулганаар “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн хэрэгжилтийг хангах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хохирогч хамгаалах үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга хэлбэрийг сайжруулах талаар хэлэлцлээ.

 

Эх сурвалж:https://police.gov.mn/