• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ХОЛБОО, МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН АЖИЛ ХАРИУЦСАН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2021-12-07
ХОЛБОО, МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН АЖИЛ ХАРИУЦСАН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Төрийн болон Төрийн бус байгууллагуудтай хамтран цагдаа, дотоодын цэргийн байгууллагын холбоо, мэдээлэл, технологийн ажил хариуцсан алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх нэгдсэн сургалтыг өнөөдөр /2021.12.07/ зохион байгуулж байна. 

Энэхүү сургалт нь “Мэдээллийн технологи, харилцаа холбооны талаар төрөөс баримталж буй бодлого”, “Албаны тухай хуульд мэдээллийн технологи, харилцаа холбооны талаарх ойлголт”, “Хиймэл оюун ухаан /АI/ технологийн талаар, Монгол улсад хэрэглэгдэж нэвтэрч байгаа жишээ, цаашдын чиг хандлага”, “Клауд технологи, Бизнес процесс автоматжуулалтын талаар, Монгол улсад хэрэглэж, нэвтэрч байгаа жишээ, цаашдын чиг хандлага”, “NFT-талаар, Монгол улсад хэрэглэж, нэвтэрч байгаа жишээ, цаашдын чиг хандлага”, “Blockcain, Crypto coin, exchange-ийн талаар Монгол улсад хэрэглэж, нэвтэрч байгаа жишээ, цаашдын чиг хандлага” зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулагдана.

Дээрх сургалтад Нийслэл хотын болон орон нутгийн нийт 131 алба хаагч танхим болон цахимын хосолсон хэлбэрээр оролцож байгаа юм.

---ооОоо---