• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“БИДНИЙ БААТАР ЦАГДАА” ХҮҮХДИЙН УРАН ЗУРГИЙН УРАЛДААНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН ЭЗЭД ТОДОРЛОО

2021-05-31
“БИДНИЙ БААТАР ЦАГДАА” ХҮҮХДИЙН УРАН ЗУРГИЙН УРАЛДААНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН ЭЗЭД ТОДОРЛОО

Монгол Улсад Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110 жил, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд Цагдаагийн ерөнхий газар, Монголын Хүүхдийн урлан бүтээх төв хамтран зохион байгуулсан “БИДНИЙ БААТАР ЦАГДАА” хүүхдийн уран зургийн уралдааны шилдэг бүтээлийн эзэд тодорлоо.

Шилдэг бүтээлийн эздэд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /2021.05.31/ Цагдаагийн ерөнхий газрын Сүлд чуулгын урлагийн их танхимд болж, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан, Хүүхдийн урлан бүтээх төвийн хамт олны төлөөлөл оролцож, уралдаанд оролцсон авьяаслаг багачуудад талархал илэрхийллээ.  

Уралдаанд нийт ур ухаан, авьяас чадвараа уралдуулан 600 гаруй хүүхдүүд бүтээлээ ирүүлснээс шилдэг 20 бүтээлийг шалгаруулсан юм. Зургийн сэдэв агуулгын хүрээнд өөрсдийн уран сэтгэмж, төсөөлөл зэргийг хүүхдийн ертөнцөөр дамжуулан нээн харуулсан бүтээлүүдэд эцэг, эхчүүд томчуудын төдийлэн олж хардаггүй, иргэд цагдаа хоорондын эерэг харилцаа, нийгмийн өнгө сүүдэртэй, гэрэл гэгээтэй талуудыг ч мөн харуулсан байв. Уралдаан дөрвөн насны ангилалд зохион байгуулагдаж, шилдгээ тодруулсан юм.

“Ахлах анги” ангилал

Тэргүүн байр: Б.Лут-Очир /Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум Г.Бумцэндийн нэрэмжит 1-р сургууль 11В анги/

Дэд байр: Н.Наранжаргал /48-р сургууль 12Г анги/

Гутгаар байр: П.Натаймолом /Хөвсгөл аймаг Мөрөн сум Титэм ЕБС 10-р анги/

Тусгай байр: О.Мөнхцэцэг /87-р сургууль 11А анги/

Тусгай байр: Б.Хонгор /31-р сургууль 11-р анги/

“Дунд анги” ангилал

Тэргүүн байр: Ц.Тулгат /Орхон аймаг “Орхон Эмпати” сургууль 9Б анги/

Дэд байр: Х.Цэлмэг /69-р сургууль 7Г анги/

Гутгаар байр: О.Батцагаан /Төв аймаг, Зуунмод сум 5-р сургууль 8А анги/

Тусгай байр: С.Төгөлдөр /Орхон аймаг 1-р сургууль 7В анги/

Тусгай байр: Э.Хонгорзул /Хүмүүн дунд сургууль 7-р анги/

“Бага дунд анги” ангилал

Тэргүүн байр: Э.Эгшиглэн /Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 2-р сургууль 6Б анги/

Дэд байр: Б.Өлзий-Учрал /102-р сургууль 4В анги/

Гутгаар байр: Ш.Өлзийсүрэн /Дархан-Уул аймаг 4-р сургууль 5Г анги/

Тусгай байр: Х.Жадамба /32-р сургууль 4В анги/

Тусгай байр: Б.Золбоот /”Эрдмийн өргөө” цогцолбор сургууль 5-р анги/

“Бага анги” ангилал

Тэргүүн байр: Б.Зоригт /“Эрдмийн өргөө” цогцолбор сургууль 1-3 анги/

Дэд байр: Ө.Есүгэн /Баянхонгор аймаг, “Алгоритм” сургууль 2А анги/

Гутгаар байр: Б.Жаргалан /“Монгени” сургууль 2А анги/

Тусгай байр: Х.Ариунгэрэл /Увс аймаг, Улаангом сум 4-р сургууль 2-р анги/

Тусгай байр: Ө.Болорцэцэг /4-р сургууль 3Г анги/  нарын бүтээл тус тус  шалгарлаа.

Уралдаанд ирүүлсэн голлох сэдэвт цар тахлын үеэр хорио цээрийн дэглэм сахиулан үүрэг гүйцэтгэж ард иргэдээ аюулт өвчнөөс хамгаалж буй тухай, 100 жилийн түүхт цагдаагийн байгууллагын алба хаагчдын тухай тус тус дүрслэн тусгасан байна.

Эх сурвалж: https://police.gov.mn/