• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Бригадын генерал” цол хүртлээ

2021-05-03
Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Бригадын генерал” цол хүртлээ

Монгол Улсад генерал цол үүссэний түүхт 77 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 39 дүгээр зарлигаар Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат “Бригадын генерал” цол хүртлээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу цэргийн дээд цол гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /2021.05.03/ Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн их танхимд болж, цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга гардуулсан юм.

Ийнхүү Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал С.Ганбатыг Хууль зүй дотоод хэргийн яамны сайд Х.Нямбаатар, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж. Болд болон зөвлөлийн гишүүд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. 

Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал С.Ганбат нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагад тасралтгүй 35 жил ажиллаж байгаа бөгөөд цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас төрөн гарч буй 16 дахь генерал юм. 

Цэргийн дээд цол хүртсэн бригадын генерал С.Ганбат танд баяр хүргэж, цаашдын ажил, хөдөлмөрт тань өндөр амжилт хүсье. 

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол цэргийн сүр хүч, хийморь золбоо үеийн үед мандан бадрах болтугай.