МЭДЭЭЛЭЛ, ДҮН ШИНЖИЛГЭЭ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН АЛБА ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ОЛОН УЛСЫН НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО НЭВТРҮҮЛНЭ
Цагдаагийн албаны тухай хуулинд “цагдаагийн албаны үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник, технологи, мэдээллийн сүлжээг ашиглах, мэдээлэл дамжуулах ...”, ”Цагдаагийн байгууллага тоо бүртгэл хөтөлж, мэдээллийн сүлжээ, сан үүсгэн үйл ажиллагаандаа ашиглана“ гэж заасан мөн цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2021 онд үйл ажиллагаандаа мэдээллийн дэвшилтэд технологийн нэвтрүүлж, шуурхай байдлыг хангах зорилтыг дэвшүүлсэн.
Цагдаагийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдал, шуурхай удирдлагыг хангах үйл ажиллагаанд орчин үеийн дэвшилтэд техник технологи, сүлжээг ашиглах, мэдээлэл дамжуулалтыг сайжруулахад олон улсад мөрдөгдөж буй холбогдох стандартыг нэвтрүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Тухайлбал, Монгол Улс мэдээлэл технологи, харилцаа холбооны салбарт олон улсын 20 гаруй, дотоодын 17 стандартыг мөрдөж байгаагаас цагдаагийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд шууд хамаарах, зайлшгүй нэвтрүүлэх шаардлагатай 4-5 стандарт байна.
Иймд тус алба Цагдаагийн байгууллагын түүхт ойн босгон дээр олон улсын нэгдсэн менежментийн тогтолцоо ISO 9001:2015, Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO-IEC 27001:2013 стандартыг сонгон нэвтрүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн яамны Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах төслийн санхүүжилтээр, “Менежмент ба ур чадварын хүрээлэн” төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж байна.
МЭДЭЭЛЭЛ, ДҮН ШИНЖИЛГЭЭ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН АЛБА