• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“ЦАГДАА ХОТХОН-АМГАЛАН” ОРОН СУУЦНЫ ЦОГЦОЛБОР ХОРООЛЛЫН 4 ДҮГЭЭР ЭЭЛЖИЙН 240 АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАД ОРЛОО

2021-03-05
“ЦАГДАА ХОТХОН-АМГАЛАН” ОРОН СУУЦНЫ ЦОГЦОЛБОР ХОРООЛЛЫН 4 ДҮГЭЭР ЭЭЛЖИЙН 240 АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАД ОРЛОО

“Цагдаа хотхон-Амгалан” цогцолбор хорооллын 4 дүгээр ээлжийн 240 айлын орон сууц ашиглалтад орж нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2021.03.05/ боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, бригадын генерал С.Баатаржав, Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуй албаны дарга, “Цагдаа хотхон-Амгалан” орон сууцны төслийн ажлын хэсгийн ахлагч, цагдаагийн хурандаа П.Батбаатар, “ЦЭЭБ” хувьцаат компаний ерөнхий захирал П.Энхтайван нар оролцож цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад орон сууцны түлхүүрийг нь гардуулан өглөө.

Зах зээлийн үнээс хямд өртгөөр алба хаагч, ажилтныг орон сууцаар хангах, алба хаагчид ар гэр, үр хүүхдэдээ бага ч болов санаа зовних зүйлгүй албан үүргээ гүйцэтгэх нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор энэхүү төслийг 2016 онд санаачлан нэгдүгээр ээлжийн 180 айлын орон сууцны барилгын ажлыг 2017 онд /дулааны шугам 1 км, цэвэр, бохирын шугам 1.1 км, цахилгаан 750м газар газраар шинээр татаж, ДП болон ЦТП барилгыг шинээр барьж/ дэд бүтцийн хамт зургаан сарын дотор барьж ашиглалтад оруулсан юм.

Хотхоны 2 дахь ээлжийн 180 айлын орон сууцыг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, 3 дахь ээлжийн 180 айлын орон сууцыг 2020 оны 02 дугаар сард, 4 дүгээр ээлжийн 240 айлын орон сууцыг өнөөдөр /2021.03.05/ ашиглалтад оруулж байна.

Мөн төв замаас “Цагдаа хотхон-Амгалан” цогцолбор хороолол хүртэлх шороон замтай байсныг төслийн ажлын хэсгээс санаачилга гаргаж, Нийслэлийн Засаг даргад уламжлан, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн шаардагдах 900 орчим сая төгрөгийн хөрөнгийг шийдвэрлүүлж, 2019 оны 05 дугаар сард 6 метр өргөнтэй, явган хүний зам, гэрэлтүүлэг бүхий хатуу хучилттай төв замаас хотхон хүртэлх 0,85 км замыг бариулж, ашиглалтад оруулсан.

Эх сурвалж: police.gov.mn