• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Цагдаагийн байгууллагын 358 алба хаагчийг шагнаж урамшууллаа

2020-04-22
Цагдаагийн байгууллагын 358 алба хаагчийг шагнаж урамшууллаа

"COVID-19"-ын халдварын тархалтаас  урьдчилан сэргийлэх, хамгаалалтын  үйл ажиллагааг зохион  байгуулах,  бэлэн байдлыг хангах чиглэлээр онцгой болон  өндөр эрсдэлтэй  нөхцөлд үүрэг гүйцэтгэсэн зарим алба хаагчдыг шагнаж урамшууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Цагдаагийн гавьяа тэмдэг, 500.000 төгрөгөөр хоёр алба хаагч, мөн тэмдэг 300 мянган төгрөгөөр  46 алба хаагч, мөн тэмдэг  200.000  төгрөгөөр  30 алба хаагч,  Цагдаагийн ерөнхий газрын хүндэт  жуух бичиг,  300.000  төгрөгөөр 54 алба хаагч, мөн жуух бичиг  200.000 төгрөгөөр 87 алба хаагч,  500.000 төгрөгөөр  55 алба хаагч, 400.000 төгрөгөөр 19 алба хаагч,  300.000 төгрөгөөр  50 алба хаагч,  200.000 төгрөгөөр  10 алба хаагч тус тус шагнагдсан юм.

Шагнагдсан 358 алба хаагчид олгосон мөнгөн урамшууллын зардлыг  Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: //police.gov.mn/a/5097