2020/02/02 Яаралтай тусламжийн дуудлага, мэдээллийн тоон үзүүлэлт
Яаралтай тусламжийн тусгай дугаарын утсаар 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 05:00 цагаас 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 05:00 цаг хүртэл хугацаанд иргэд гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшиг осол, эмнэлгийн түргэн тусламжийн нийт 2108 дуудлага, мэдээлэл бүртгүүлснээс 102 тусгай дугаарын утсаар 1173 буюу 55.6%, 103 тусгай дугаарын утсаар 927 буюу 44.0%, 101/105 тусгай дугаарын утсаар 8 буюу 0.4% нь холбогдсон байна.