2020/01/30 Яаралтай тусламжийн дуудлага, мэдээллийн тоон үзүүлэлт
Яаралтай тусламжийн тусгай дугаарын утсаар 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 05:00 цагаас 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05:00 цаг хүртэл хугацаанд иргэд гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшиг осол, эмнэлгийн түргэн тусламжийн нийт 2100 дуудлага, мэдээлэл бүртгүүлснээс 102 тусгай дугаарын утсаар 1220 буюу 58.1%, 103 тусгай дугаарын утсаар 870 буюу 41.4%, 101/105 тусгай дугаарын утсаар 10 буюу 0.5% нь холбогдсон байна.