• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

2019 ОНД ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРСАН БАЙНА.

2020-01-06
2019 ОНД ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРСАН БАЙНА.

    Цагдаагийн байгууллага нь 2019 онд 620.172 дуудлага, мэдээлэл хүлээн авч хуульд заасан журмын дагуу шалгаж шийдвэрлэжээ. Энэ нь сард 51.681, хоногт 1.722, цагт 72 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн гэсэн үг юм. 

   Энэ хугацаанд улсын хэмжээнд 31.524 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд 20.261 буюу 64.3 хувь нь Улаанбаатар хотод, 11.204 буюу 35.5 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

    Гэмт хэргийн гаралтыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт гэмт хэрэг 4.696 буюу 13.0 хувиар, Улаанбаатар хотод бүртгэгдсэн гэмт хэрэг 5.391 буюу 21.0 хувиар тус тус буурсан байна.

      Бүртгэгдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн бүлгээр авч үзвэл Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг /хулгайлах, залилах, дээрэмдэх гэх мэт/ 18.341, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 8.265 бүртгэгдсэн бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 18.4 хувиар, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 9.5 хувиар тус тус буурчээ. Дээрх 2 бүлгийн гэмт хэрэг нь нийт гэмт хэргийн 84.4 хувийг эзэлж байна. 

    Гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 44.9 байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 8.9 нэгжээр өссөн байна.

    2019 онд 30.782 хүн гэмт хэргийн улмаас хохирсон нь 8.3 хувиар, 930 хүн нас барсан нь 0.4 хувиар, 8.727 хүн гэмтсэн нь 6.0 хувиар тус тус буурч иргэн, хуулийн этгээдэд учирсан 43.7 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 10.2 хувиар өссөн байна.

   Улсын хэмжээнд нийт 2.175.825 зөрчил шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 28.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс 2.168.335 зөрчлийг шийдвэрлэсэн.

   Зөрчил гаргасан 2.123.530 иргэн, 994 хуулийн этгээдийг 62.5 тэрбум төгрөгөөр торгох, 15.296 хүнийг баривчлах, 28.515 хүнийг торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл тус тус ногдуулсан.

  Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон 111.076 хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 25.236 буюу 29.4 хувиар өсчээ.

СТАТИСТИК, МЭДЭЭЛЛИЙН ХЭЛТЭС