• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“Гэр бүл”-дээ өгөх амлалт-“ОЙЛГОЕ, ХҮНДЭЛЬЕ”

2019-12-03
“Гэр бүл”-дээ өгөх амлалт-“ОЙЛГОЕ, ХҮНДЭЛЬЕ”

Гэр бүлийн хүчирхийллийн хор уршигийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, гэр бүлийн харилцааны сөрөг хандлага, зан төлөвийг өөрчлөх эерэг мэдээлэл хүргэх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ОЙЛГОЕ, ХҮНДЭЛЬЕ” арга хэмжээ улс орон даяар зохион байгуулагдаж байна.

Тус арга хэмжээний хүрээнд Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны алба хаагчдад гэр бүлийн судлаач  Ж.Баясгалан  “Яг өнөөдрөөс гэр бүлдээ” сэдвээр лекц уншлаа.