ГАДААДЫН ЗАРИМ ОРНЫ ХУУЛЬ САХИУЛАХ АЛБАДЫН МЭДЭЭЛЭЛ, ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙ СЭДВЭЭР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.
“Цагдаагийн ерөнхий газрын төв байрны алба хаагчдын дунд 2019 онд зохион байгуулах сургалт, соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө”-ний дагуу тус албанаас “Зарим орны мэдээлэл, дүн шинжилгээний арга зүй” сэдэвт мэдээлэл, сургалтыг /2019.11.05/ зохион байгуулав.
Мэдээлэлд АНУ, ОХУ, БНХАУ, Англи, Австрали, Герман, Япон, БНСУ, Израйль, Скандинавын орны хууль сахиулах байгууллагын мэдээлэл, дүн шинжилгээний албадын жишиг туршлага дээр тулгуурлан, орчин үеийн цагдаагийн байгууллагад ашиглагдаж буй Гэмт хэргийн газрын зураг, Profiling, цаг хугацааны цуваа зэрэг судалгаа, дүн шинжилгээний арга, аргачлал, Plotter, Big data, хиймэл оюун ухаан зэрэг техник, технологийн дэвшлийг танилцууллаа.