“ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЖ, ХАРИУЦЛАГАА ДЭЭШЛҮҮЛЬЕ” АЯН ЭХЭЛЛЭЭ.
Тус албанаас “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын соёлыг төлөвшүүлэх хөтөлбөр”-ийн ач холбогдлыг сурталчлан таниулах, хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, удирдах албан тушаалтны манлайллыг дээшлүүлэх, алба хаагчдын албандаа хандах эерэг хандлагыг төлөвшүүлэх, бүтээлч сэтгэлгээг дэмжиж хөгжүүлэх зорилгоор “Хандлагаа өөрчилж, хариуцлагаа дээшлүүлье” аяныг өнөөдөр /2019.09.16/ эхлүүллээ.
Уг аянд тус албаны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шуурхай удирдлагын хэлтэс, дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн Шуурхай удирдлагын тасаг, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс, төмөр зам, иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтсийн Шуурхай удирдлагын тасгууд хамрагдах бөгөөд 21 хоногийн хугацаанд зохион байгуулагдаж дүнгээ гаргана.
Аяныг нээж багш хөгжлийн институтын зөвлөх багш, сэтгэлзүйн доктор Б.Батчимэг “Харилцаа, хандлагаа өөрчлөх нь” сэдвээр лекц уншлаа.