• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Усан хөөрөгт авто машин

2019-05-13
Усан хөөрөгт авто машин

     БНХАУ-ын цагдаагийн байгууллага WEIHAI GUANGTAI компанид үйлдвэрт үйлдвэрлэсэн WG5150GFSI загварын тусгай зориулалтын усан хөөрөгт автомашиныг үйл ажиллагаандаа ашиглаж байна. Энэ автомашины дотор хэсэг нь амрах нөхцөл бололцоогоор хангагдсан, аюулгүй байдлыг бүрэн анхаарсан, бартаа туулах чадвар сайтай, усан насос нь ХБНГУ, АНУ-ийн технологийн хөдөлгүүрийг шууд ашигласан бөгөөд яву байх үедээ усан буугаа ашиглах, унтраах боломжтой юм байна. Гал унтраах бодисын хэмжээ хангалттай учир өөрт учирсан болон бусад галыг унтраах боломжтой ажээ.      ​

Энэхүү тусгай зориулалтын усан хөөрөгт автомашины  үзүүлэлтүүдийг сонирхвол:

  1. Өндөр даралттай усан буунд TEAR GAS-ийн холимог шингэнийг хийгээд шүршиж олон нийтийг хамарсан үймээнийг, иргэдийг тараах.
  2. Хөөсөнцөр гал унтраах систем нь маш богино цаг хугацаанд шуурхай шатаж байгаа автомашин ба бусад төрлийн гал түймрийг унтраах чадалтай. Гал унтрааж байх үед өөрийн бие нь шатвал машины эл хэсэгт угсарсан шүршүүр хошуугаас хөөс шүршиж галыг унтраах болон өөрийгөө хамгаалах бүрэн боломжтой.
  3. Тусгай зориулалтын автомашины дугуй нь гадны биед чирэгдэх үед болон бууны суманд оногдсон тохиолдолд 50 км цагийн хурдтайгаар дахиад 100 км-ийн зайг үргэлжлэн туулах чадвартай.
  4. Тусгай зориулалтын автомашины урд хэсэгт угсарсан тосон шахуургад хошуу нь 1.5 тонн хүнд зүйлийг түлхэх, холдуулах бүрэн чадвартай, нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үед замын гарц, уулзварт байрлуулсан автомашин, бетон хаалт зэргийн холдуулах чадалтай ба цаг хугацаа бага зарцуулна.
  5. Автомашины ард талын хэсэгт угсарсан татуурга нь 30 тонны хүнд механизмын машиныг чирэх боломжтой.
  6. Дээш доош тохироотой хайгуул гэрэл нь үзэгдэх орчин хязгаардмал буюу харанхуй шөнө ажиллахад  65 метрийн зайг гэрэлтүүлнэ.
  7. Автомашинд угсарсан дүрс бичлэгийн систем нь дүрсний нягтаршил сайтай ба хүний нүүр царайн онцгой тэмдэгнүүдийг сайтар баримтжуулж боломжтой, дүрсийг хувааж авах чадалтай.
  8. Автомашинд 9 хоолойтой TEAR GAS-ийн шүрших төхөөрөмжтэй ба дуун долгионоор тараах төхөөрөмж, резинэн сумтай буу зэргийг сонгон угсрах залгуурын амтай.
  9. 3 төрлийн мэдээ, холбооны төхөөрөмжийг сонгон угсарч болдог.
  10. Усны сав нь өөрөө ус сорох ба эсвэл савны орой дээрх амсраар ус хийх гэх мэтийн 2 төрлийн аргаар ус хийж болно.
  11.  Машин нь хүн авирч гарахаас сэргийлсэн байдлаар хийгдсэн.