• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Хөгжиж буй дижитал цагдаагийн офицер

2019-05-07
Хөгжиж буй дижитал цагдаагийн офицер

         АНУ-ын Засгийн газраас үндэснийхээ аюулгүй байдлыг хамгаалж, гэмт хэрэгтнүүдийг баривчлах цагдаа нарын үйл хэрэгт тус дэм болох үүднээс “Хөгжиж буй дижитал цагдаагийн офицер” төслийг хэрэгжүүлж, орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан цахим тооцоолуур бүхий цаг, дижитал нүдний шил, арга яс бүхий хэлбэртэй хамгаалалтын дуулгаар тоноглохоор бэлтгэж байна. Олон талт хэрэглээ бүхий дүрс бичлэгийн төхөөрөмж, хөнгөн графийн материалтай сум нэвтэрдэггүй хантааз зэрэг багтах бөгөөд эдгээрийг зохион бүтээгч нь Нобелийн шагнал хүртжээ.

    АНУ-ын цагдаа, зэвсэгт хүчнийхэн сүүлийн үеийн сум нэвтэрдэггүй хантааз, зэвсгээр бүрэн хангагдсан байдаг бөгөөд удахгүй цагдаагийн офицеруудад цахим тооцоолуур бүхий нүдний шил, цаг, маш хөнгөн графийн материалтай хантаазыг олгох юм байна.  “Гүүгл Глаз – Стайл” загварын хамгаалалтын нүдний шил нь цагдаа нарт тwitter дээр гарч ирсэн үй түмэн арга хэмжээнүүдийг хянангаа мэдээллийн шуурхай удирдлагын төв болох 999-ийн дуудлагад хариулж, Google maps-д хандан хэрэгтний оргох боломжит маршрутыг тооцоолж гаргадаг бол биед зүүдэг дүрс бичлэгийн төхөөрөмжөөр цуглуулсан нотлох баримтаар сэжигтэнд гэмт хэргийг хүлээлгэхэд ашиглах ажээ.

        Энэ төхөөрөмж нь мэдээлэл цуглуулах буюу хуваалцах байдлыг сайжруулахын тулд толгой бөхийлгүйгээр уншихад зориулагдсан дэлгэц бүхий зүүж болдог мобайл өгөгдөлтэй юм байна. Энэхүү төхөөрөмжөөр мансууруулах, тэсрэх бодис илрүүлэх хэрэгсэл болгохоос гадна, интернет ашиглан зохион байгуулалттай гэмт хэргийг мөрдөхөд ашиглах арга замыг эрэлхийлж байгаа гэнэ. Дээрх дүрс бичлэгийн төхөөрөмжийг цагдаа нарын малгай болон сум нэвтэрдэггүй хантаазанд зүүж хэрэглэх нь илүү тохиромжтой бөгөөд гол төлөв баривчилгааны үеэр болон гэмт хэргийн газраас нотлох баримт олоход ашигладаг. 

      Цагдаа нар “Гүүгл Глаз – Стайл” загварын хамгаалалтын нүдний шилийг Twitter болон интернет орчин дахь дайралтыг хянахад ашигладаг байна. Дэлхийн ихэнх улс, орнуудад нийтийг хамарсан арга хэмжээний үеийн аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах хамгаалалтын үйл ажиллагааг сайжруулах үйл ажиллагаандаа дэвшилтэд техник хэрэгсэл, технологийг шинээр нэвтрүүлсээр байна.

        Хамгийн ихээр сонирхол татаж байгаа "араг яс"-ны хэлбэртэй хамгаалалтын дуулга нь хэрэглэгчийг хурдан гүйх, удаан хугацааны турш хол замд алхахад туслахын зэрэгцээ хүнд зүйлийг өргөх бөгөөд дуулганы нэг удаагийн зай цэнэглэлтээр 90.7 кг зүйл өргөж, 19.3 км буюу түүнээс хол зайг туулах чадвартай, цэргүүдэд урт хугацаанд 11.2 км/ц хурдтай гүйх, харин “гэнэтийн горимд” богинохон хугацаанд ойрын зайн гүйлт хийхэд 16 км/ц хурдтай гүйх боломжийг олгодог байна. Эксоу-арга яс (exoskeleton)хэлбэртэй хамгаалалтын дуулга нь цагдаа нарын биеийг зарим төрлийн сээр нуруугүй амьтдаас, ялангуяа үет хөлтөн амьтдаас хамгаалах үүрэгтэй гэнэ.