Зуны улирлын дүрэмт хувцсанд шилжлээ.
Улаанбаатар цагдаагийн хүрээний даргын 2019 оны 01 дүгээр тушаалаар Улаанбаатар цагдаагийн хүрээний офицер, ахлагч бүрэлдэхүүнийг энэ оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс зуны улирлын дүрэмт хувцсанд шилжүүлсэн.
Зуны улирлын хувцсанд шилжсэнтэй холбогдуулан өнөөдөр /2019.04.05/ алба хаагчдын албаны бэлэн байдлыг шалгах, хувцасны болон жагсаалын үзлэг зохион байгуулж, цэрэгжилч, жагсаалч байдлыг шалган, гарсан зөрчил дутагдлыг арилгах талаар үүрэг, чиглэл өгч ажиллав.